Энэ блогийн тухай

Би өөрийнхөө блогийн тухай энд бичих болно.
сав газрын зөвлөлийн үйл ажиллагаа

                        

  2010 оны байдлаар байгуулагдаад байгаа голын сав газрын зөвлөлийн жагсаалт
  Аймаг, Нийслэл Голын нэр  СГЗ-н даргын овог нэр  БОАЖСайд болон аймгийн ИТХ-ын тогтоолын дугаар огноо
1 Улаанбаатар    Сэлбэ гол   Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат   2008.05.21 дугаар 78
2 Сэлэнгэ    Ерөө гол  Аймгийн ЗДТГ-ын ҮДББОБЗХ-ийн дарга Ж.Отгонхүү 2007.12.17 дугаар 93
3 Увс   
Хангилцаг гол Аймгийн БОА-ны дарга Х.Очирбат  2006.06.28 дугаар 88
4 Увс  
Тээлийн гол  Аймгийн Газрын албаны дарга Б.Баточир  2006.06.28 дугаар 88
5 Увс    
Харихраа гол  ҮДББОБЗ хэлсийн дарга З.Ганболд 2006.06.28 дугаар 88
6 Увс   
Нарийний гол Аймгийн БОА-ны дарга Х.Очирбат  2006.06.28 дугаар 88
7 Увс   Хөндлөнгийн гол  УНАСУТХГ-ын дарга М.анхбаяр   2006.06.28 дугаар 88
8 Увс   Намирын гол  ҮДББОБЗ хэлсийн дарга З.Ганболд   2006.06.28 дугаар 88
9 Увс
 Бөхмөрөн гол   Аймгийн ХХАА-н газрын дарга Ч.Ганболд   2006.06.28 дугаар 88
10 Баянхонгор  Байдраг гол   Аймгийн БОАЖГ-ын дарга Л.Мандал   2009.04.07 дугаар 73
11 Баянхонгор   Түйн гол   Ж.Хүрэлбаатар  2009.04.07 дугаар 73
12 Ховд 
Ховд гол  Д.Ганболд  2009.0.3.17 дугаар 59
13 Ховд   Буянт гол  Д.Ганболд  2009.0.3.17 дугаар 59
14 Хэнтий   Их шаазгайн гол, далайн булаг  Ч.Туяа    2009.10.28 дугаар 40

 

танин мэдэхүй

ГОЛ МӨРӨН

                Гол мөрөн нь дэлхийн цэнгэг усны нөөцийн 1%-ийг бүрдүүлдэг. Ихэнх гол өндөр уулнаас, тухайлбал, мөнх цас, мөсөн гол, эсвэл булаг намгаас эх авдаг. Алдарт Нил, Амазон болон Орхон, Сэлэнгэ, Онон, Хэрлэн  зэрэг том гол мөрөн бүгд жижиг горхиноос эхтэй билээ.  Унасан хур тунадасны усаар тэжээгдэж, түүний нөлөөгөөр буй болсон голдиролоор тогтмол урсдаг (заримдаа хуурай уур амьсгалтай үед түр хугацаагаар тасардаг) харьцангуй томоохон хэмжээний усны урсгалыг гол мөрөн гэнэ. Гол мөрний гол тэжээгч нь хур тунадас, мөнх цас, мөсөн гол, хөрсний ус юм.

Голын тохойрол гэж юу вэ? 


                 Гол байнга шулуухан урсдаггүй. Гол нь газрын хэвгийг даган  мурийж тохойрон урсдаг. Энэхүү тохойрол нь эргийн нуралт болон голидролын ёроолын тэгш бус байдлаас шалтгаалан урсах усны урсгалаас үүснэ. Ямар нэг эсэргүүцэлтэй тулгарсан урсгал эргэн урсаж эргийг нураадаг. Цагийн эрхэнд тохойрсон эрэг усанд идэгдэн улам нугларах бөгөөд усны чиглэл ч мөн түүнийг даган улам мурилзана.

 Хар ус яаж үүсдэг вэ?


Гол мурилзан тохойрон урсдаг бөгөөд зарим нь хэт их мурилзан тохойрч байснаа шулуудан шинэ голдирол үүсгэдэг. Хуучин голдиролд тогтож үлдсэн ус буюу тогтоолыг “хар ус” гэнэ.

Ямар гол хамгийн урт вэ?

            Дэлхийн хамгийн урт гол Нил мөрөн нь зүүн хойд Африкт өмнөдөөс хойд зүгт 6695 км урт урсдаг. Нил хоёр эхтэй- Виктори нуураас эх авсан Цагаан Нил, нөгөө нь Хөх Нил юм. Энэ хоёр Нил нь хоёулаа Эфиопийн уулсаас эх авч, Суданы Хартум хотын орчим нийлдэг. Ингэснээр Газрын дундад тэнгист  цутгахдаа маш өргөн адгийн садраа үүсгэдэг. Нил мөрний ихэнх нь цөлөөр урсах учраас эрэг орчмын амьдралыг тэтгэч болдог. Дараагийн урт гол бол Амазон – Нилээс 255 км-ээр богино билээ.


Хавцал гэж юу вэ?


                 Хуурай уур амьсгалтай газрын зарим  гол мөрөн  өндөр, эгц огцом эрэг бүхий  гүн хавцал үүсгэдэг. Хур тунадас шингэдэггүй нягт хатуу  хөрстэй газрын ус хотгор, гүдгэр газрыг уруудан хүчтэй урсдаг. Хойд Америкт байдаг Колорадо голоор эвдэгдсэн  Аризона хавцал нь байгалийн гайхамшигтай бүтцийн нэг юм. Түүний гүн  1,5 км,  урт  450 км ажээ.

Хамгийн өндөр хүрхрээ хаана байдаг вэ?


                 Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ нь Венесуэлд байдаг Анхелийн хүрхэрээ юм. Хүрхрээний нийт өндөр нь 979 м буюу алдарт Эйфелийн цамхагаас 3 дахин өндөр юм.

Голын татам гэж юу вэ?


                 Гол мөрний хөндий эх авдаг газраасаа холдож, доошлох тутам улам өргөсөн уужим болдог. Устай энэ уужим дэлгэр хөндийг голын татам гэнэ. Хур тунадас унах үед татам усаар дүүрч, эргээс халисан ус хөрсийг үржил шимтэй болгодог.

нүүр хуудас

хууль эрх зүй

МОНГОЛ УЛСЫН
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ
 
 
 
2006 оны 06 сарын 09 өдөр                         Дугаар 187                              Улаанбаатар хот
 
 
Дүрэм батлах тухай
 
 
 Монгол улсын “Усны тухай” хуулийн 2 дугаар бүлгийн 19 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 10 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:
 
 1. “Гол мөрний сав газрын зөвлөлийн дүрэм”-ийг хавсралтын ёсоор баталсугай.

 2. Усны тухай хуулийн 2 дугаар бүлгийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт болон энэхүү дүрмийн дагуу Гол мөрний сав газрын зөвлөлийг байгуулах, тэдгээрийг мэргэжлийн удирдлагаар хангах арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Усны хэрэг эрхлэх газар, аймаг нийслэлийн Байгаль орчны албадад үүрэг болгосугай.


САЙД                               И.ЭРДЭНЭБААТАР

 

 

 Байгаль орчны сайдын 2006 оны
06 сарын 09–ны өдрийн 187 тоот
тушаалын хавсралт
 

 
ГОЛ МӨРНИЙ САВ ГАЗРЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
   
 1.1. Энэхүү дүрмийн зорилго нь Монгол улсын Усны тухай хуулийн 2 дугаар бүлгийн 19 дүгээр зүйлд заасны дагуу гол, мөрний сав газрын зөвлөл /цаашид “Сав газрын зөвлөл” гэх/ байгуулах замаар тухайн сав газрын хүрээнд усны нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд нутгийн иргэдийн оролцоо, түүний үйл ажиллагааны эрх зүйн харилцааг зохицуулахад оршино. 
 
 1.2. “Усны сав газар” гэж гадаргын ус хурах талбай, газрын доорхи ус агуулсан чулуулаг бүхий тодорхой нутаг дэвсгэрийг хамарсан, орон зайн хувьд голын сав газрын хилээр хязгаарлагдах экосистем бүхий орчинг ойлгоно. 
 
 1.3. Сав газрын зөвлөл нь тухайн нутаг дэвсгэрийн усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх замаар экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, төрөөс усны талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааг дэмжих, хэрэгжилтийг хангахад орон нутгийн иргэдийн идэвхитэй оролцоог нэмэгдүүлэх үндсэн чиг үүрэгтэй байна.
 
Хоёр. Сав газрын зөвлөлийг байгуулах
 
 2.1. Монгол улсын нутаг дэвсгэрт хоёр буюу түүнээс дээш аймаг дамжин урсдаг гол мөрний сав газрын зөвлөлийн бүрэлдэхүүнийг тухайн аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг үндэслэн Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.
 
 2.2. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өөрийн нутаг дэвсгэр дотор хязгаарлагддаг 2 буюу түүнээс дээш сумын нутгаар дамжин урсдаг гол мөрний сав газрын зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймаг, нийслэлийн байгаль орчны албаны саналыг үндэслэн томилж чөлөөлнө.
 
 2.3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тухайн сумын нутаг дэвсгэр дотор урсацтай гол, мөрний сав газрын зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймгийн Байгаль орчны албаны дүгнэлтийг үндэслэн томилж чөлөөлнө.
 
 2.4. Сав газрын зөвлөл байгуулахыг хүссэн санаачлагчид нь хүсэлт гаргасан өргөдлөө Усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага болон аймаг, нийслэлийн байгаль орчны албанд ирүүлнэ.
 
 2.5. Сав газрын зөвлөл байгуулахыг хүссэн өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:

 а. Сав газрын зөвлөл байгуулах тухай үндэслэл, шаардлага
 б. Сав газрын зөвлөлийн зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл
 в. Сав газрын зөвлөлийн ажиллах дотоод журам
 г. Сав газрын зөвлөлийг санаачлан байгуулагчдын анкет
          д. Тухайн гол, мөрний сав газрын байршил, хамрах хүрээ, хил хязгаарыг харуулсан зураг.

 2.6. Сав газрын хүрээнд цутгал болон салаа голуудын зөвлөлийг үндсэн голын салбар зөвлөлийн хэлбэрээр зохион байгуулж болох бөгөөд салбар зөвлөл нь энэхүү дүрмийг мөрдөж ажиллана.

 2.7. Сав газрын зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг захиргаа, Усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага, байгаль орчны алба, мэргэжлийн хяналтын алба, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, иргэд, эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагч, төрийн бус байгууллагын төлөөлөл орсон байна.

 2.8. Сав газрын зөвлөлд оруулах нутгийн иргэдийн төлөөллийг сонгохдоо дараах зарчмыг баримтлана:
 
 2.8.1. Тухайн гол мөрөн дамжин урсдаг сум бүрээс төлөөлөлтэй байх:

2.8.2. Зөвлөлийн бүрэлдэхүүнд дэвшүүлэх хүмүүс нь Монгол улсын Усны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт заасан шалгуурыг хангасан, байгаль орчноо хамгаалах хэрэгт санаа тавьдаг, идэвхтэй оролцох боломжтой хүн байх:
 
 2.9. Ажлын үр дүнг харгалзан сав газрын зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнийг бүхэлд нь буюу зарим хэсгийг улираан томилж болно.
 
 2.10. Сав газрын зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.
 
 2.11. Сав газрын зөвлөл нь албаны хэвлэмэл хуудас, тэмдэгтэй байна.


Гурав. Усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага, байгаль орчны албаны эрх үүрэг
 
 3.1. Сав газрын зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, дүгнэх, урамшуулах.
 
 3.2. Сав газрын зөвлөлийг ажлын удирдамжаар ханган, үйл ажиллагааг нь чиглүүлэх.
 
 3.3. Сав газрын зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг сургах, дадлагажуулах арга хэмжээг зохион байгуулах.
 

Дөрөв. Сав газрын зөвлөлийн эрх, үүрэг, ажиллах зарчим
 
 4.1. Сав газрын зөвлөл нь Усны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 6 дахь заалтад заасан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
 
 4.1.1. Ус ашиглагчдын хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих.
 
 4.1.2. Сав газрын усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах талаар тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавьж хангуулах.
 
 4.1.3. Ус ашиглагчдын зүгээс ашигласан усны нөөцөө нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргийн биелэлтийг хангахыг шаардах.
 
 4.1.4. Усны нөөцийн хамгаалалтын бүс тус бүрийг тэмдэгжүүлэх асуудлыг тухайн сум, дүүргийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх.
 
 4.1.5. Усны нөөцийн хамгаалалтын бүс тус бүрийн хамгаалалтын дэглэмийг сахиулах арга хэмжээ авахыг баг, хорооны Засаг даргаас шаардах.
 
 4.1.6. Усны сав газрыг улсын хамгаалалтанд авах тухай санал боловсруулж холбогдох аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлэх.
 
 4.1.7. Зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон гишүүдийг зөвлөлийн шагналаар шагнах буюу Байгаль орчны сайдын тушаалаар шагнуулахаар Усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагад уламжлах.
 
 4.1.8. Нөхөн сэргээгдэх чадавхи нь алдагдсан, бохирдсон усны нөөцийн эх үүсвэрийг ойжуулах, ашиглалтыг хязгаарлах, арчлан тордох, хамгаалах талаар санал боловсруулан харъяалагдах Засаг даргад хүргүүлэх.
 
 4.1.9. Аливаа барилга байгууламж барьж ашиглах нь усны нөөц, экологид сөрөг нөлөөтэй нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр батлагдсан тохиолдолд түүнийг барьж байгуулах ажлыг түдгэлзүүлэх тухай саналыг холбогдох эрх бүхий байгууллагад гаргах.
 
 4.2. Сав газрын зөвлөл аливаа асуудлыг зөвлөлийн гишүүдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Зөвлөлийн гишүүдийн олонхи ирснээр зөвлөлийн хуралдааныг хүчинтэйд тооцно. 
 
 4.3. Зөвлөлийн хурал асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. 
 
 4.4. Зөвлөлийн хурал нь дараах шийдвэрийг гаргана.
 
 4.4.1. Ус ашиглагчдын зүгээс гаргаж байгаа аливаа алдаа дутагдлыг арилгуулахаар уг этгээдэд шаардлага тавих.

4.4.2. Ус ашиглагчийн буруугаас усны нөөцөд учирч буй хохирлыг арилгуулахаар ус ашиглах эрхийг 14 хүртэл хоногоор түдгэлзүүлэх саналыг тухайн сум, дүүргийн Засаг даргад тавих.

 4.4.3. Шинээр баригдах барилга байгууламжийн зураг төсөл усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлэх нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр батлагдсан тохиолдолд уг барилга байгууламжийг барьж байгуулах ажлыг түдгэлзүүлэх тухай саналаа түүний гүйцэтгэгч болон тухайн шатны Засаг даргад хүргүүлэх.

 4.4.4. Сав газрын зөвлөл гаргасан шаардлага, санал, дүгнэлтээ Усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага, аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлэн түүнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг авна.
 
Тав. Сав газрын зөвлөлийн санхүүгийн эх үүсвэр

 Сав газрын зөвлөл үйл ажиллагаа явуулах санхүүгийн эх үүсвэртэй байх бөгөөд түүнийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ. Үүнд:

 а. Ус ашигласны төлбөрийн орлогоос орон нутгийн төсөвт хуримтлагдах хөрөнгийн тодорхой хувь;

 б. Ус ашиглагч болон гадаад, дотоодын иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудаас үзүүлэх хандив, тусламж;

 в. Бусад эх үүсвэр;

 г. Сав газрын зөвлөлийн дэргэд усны нөөц болон тухайн орон нутгийн хувьд  экологийн онцгой ач холбогдол бүхий газар нутгийг хамгаалах, түүний орчинг нөхөн сэргээхэд зориулагдсан сайн дурын сан байгуулан ажиллаж болно.

 


 

(Нийт: 4)